Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа


Densmaa 2026-09-28 01:09

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн байдгийн 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдарч байна.

      Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав. Гадаад улс орнуудад, түүний дотор АНУ-д амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчууд суугаа орныхоо хууль, дүрэм, журмыг сахин, хоорондоо эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа. Мөн үр хүүхдүүддээ эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээж, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг хүсэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч, ажиллаж, суралцдаг иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргаж байснаа дурдлаа. Тэрбээр, иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эвийг эрхэмлэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Үзсэн: 242

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна