The MongolZ баг түрүүллээ
Сүүлийн шатны 17 тоглолтын нийлбэр дүнгээр манай улсын The MongolZ баг 151 оноотой түрүүлж, 15 мянган ам.долларын шагнал авлаа
Цахим спортын PUBG Mobile тоглоомын Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод болж, The MongolZ баг түрүүллээ. Есөн өдрийн турш үргэлжилсэн 80 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Европын 12 баг, Төв Азийн найман баг өрсөлдсөнөөс манай улсаас Aurora Gaming, The MongolZ, Team MIO оролцсон байна. Сүүлийн шатны 17 тоглолтын нийлбэр дүнгээр манай улсын The MongolZ баг 151 оноотой түрүүлж, 15 мянган ам.долларын шагнал авлаа. Мөн тэмцээний шилдэг тоглогчоор Д.Уртнасан тодорч, 500 ам.доллар гарджээ. Манай залуус сүүлийн мөчид Smash Rule форматаар авч, аваргын цом өргөсөн юм. Ингэснээр тэд Пакистанд 10 дугаар сард зохион байгуулах тэмцээнд оролцох эрх авч байна. Энэ нь хагас сая ам.долларын шагналын сантай S-Tier зэрэглэлийн тэмцээн бөгөөд урьдчилсан шатанд оролцохгүйгээр шууд үндсэн тэмцээнд өрсөлдөх эрх авлаа. Ташрамд дурдахад, Казахстанд өнгөрсөн жил болсон “Global Open 2026 Season 1-EECA Finals” тэмцээнд манай улсын “Aurora Gaming” баг 145 оноотой аваргын цом өргөж байсан юм.
Үзсэн: 1021
Tweet