Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэллээ
Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотоор дамжин 13-18 цаг аялдаг байсан бол ийнхүү шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багасжээ
Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэллээ. Тогтмол нислэг эхэлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэнд, эмчилгээний аялал хөгжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн Энэтхэгийн иргэд Монголын өвлийн аялал жуулчлалыг зорин ирэхээс гадна жилийн аль ч улиралд Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвтэй танилцах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Шууд нислэг нь Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлж, ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлнэ гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас онцолж байв. Дашрамд дурьдахад, энэхүү шууд нислэгийг долоо хоног бүрийн даваа гарагт үйлдэх бөгөөд аяллын хугацаа 5 цаг үргэлжлэх юм. Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотоор дамжин 13-18 цаг аялдаг байсан бол ийнхүү шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багасжээ.
Үзсэн: 1017
Tweet