Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Өвлийн хүлэмж”

Densmaa 2019-01-09 12:01

Дэлхийн жишиг болсон хүлэмжид “тэжээгдсэн” эрүүл жимс, ногоо

Монгол орны хүйтэн сэрүүн уур амьсгалд төрөл бүрийн нарийн ногоо тарихад ургалтын болцын хугацаа хүрэхгүй. Иймд хавар эрт тариалаад намар орой ургац авах, эсвэл жилд 2 удаа ургац авахад дулаалгатай өвлийн хүлэмжийн аж ахуй чухал юм. Монгол Улсын Засгийн газраас “Өвлийн хүлэмжийн аж ахуй төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж,  жилд 6 мянга 450 тонн хүнсний ногоо тарьж нийлүүлэхээс гадна импорт 70 гаруй хувь буурна гэж тооцоолж байна.  Одоогоор улсын хэмжээнд 24,9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хот, Төв аймгийн нутагт байна.  81 иргэн, аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа байна. Тухайлбал Мөнх ногоон тал” ХХК нь 2003 онд Хөдөө аж ахуй, Байгаль орчны салбарын сүүлийн үеийн, шинэ шилдэг технологийг танилцуулах, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх зорилготойгоор байгуулагдснаас хойш 13 дахь хавартаа үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Сүүлийн жилүүдэд гүзээлзгэнэ тариалах аж ахуйнуудыг байгуулах  гүзээлзгэнэ тариалах зориулалтын дулаалгатай, усалгаа бордоо, халаалтын бүрэн автомат систем бүхий 1,050м2 - 1,660м2 хүлэмжүүдүүдийг барьж байгуулж байна. Энэ талаар Мөнх ногоон тал компаний захирал Даваанямаас тодрууллаа.

Давааням: Монгол улсын хэмжээнд нийтэд 8гаруй га хүлэмж бий. Үүнээс 20 гаруй га нь өвлийн хүлэмж байдаг. Манайх өвөл зуны хүлэмжийг хослуулан аж ахуй эрхэлж байна. 2012 оноос гүзээлзгэнэ тариалах болсон. Энэ жилээс Хүнс хөдөө аж ахуй яамнаас “Жимс жимсгэнэ” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээн импортоор авдаг жимс жимсгэнээ өөрсөөд тариалах зорилт тавилаа. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг нь гүзээлзгэнэ жимс. Байгаль дээр бол байдаг. Түүгээд иддэг. Таримал гүзээлзгэнэ бол Монгол улсын хувьд шинэ төрлийн жимс гэж хэлж болно. Тариалаад 4-5 жил болж байна. Хэд хэдэн аж ахуй нэгжүүд тариалдаг болсон. Манай компани анхлан тариалагчдын нэг. Манайх 4 мянган метр квадрат өвөл зуны хүлэмж "нарлаг" гэж хүлэмж бий. Нийтдээ хагс га орчим газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Гүзээлзгэнээр дагнаж байгаа боловч өөрсдийн хэрэгцээний тарвас, өргөст хэмх бас бус ногоо тарьдаг. Цаашдаа жимсний аж ахуй болно гэсэн зорилготой. Өнгөрсөн хавар жимс, жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд алим, чавганы мод тариалсан. Мөн Бөөрөлзгөнө жимсний хоёр төрлийн мод нутагшуулан тариалж үзэж байна. Хэрэв Монголын хатуу ширүүн өвлийн уур амьсгалыг давж чадвал гүзээлзгэнээс гадна бөөрөлзгөнө тариалж жимснийхээ нэр төрлийг олшруулах боломжтой.

Халаалтгүйгээр 11-р сарын 15 хүртэл тариалдаг.Өнгөрсөн жилийн 12 сараас эхлээд гүзээлзэнэ ургаад эхэлсэн. Ер нь Монгол оронд гурван төрлийн хүлэмжинд тариалалт хийж байна. Шилэн хүлэмж, Нарлаг гээд хятад загварын хүлэмж байна. Мөн дулаалгатай өвлийн хүлэмж гэж бий. Туршлагаас үзэхэд Монголд хамгийн тохирсон хүлэмж бол шилэн хүлэмж юм. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Бид ийм хүнд нөхцөлд юм ургуулах гэж үзэж байна. Гадаа хасах 25 хэм байхад хүлэмжин дотор нэмэх 25 -25 хэм дулаан байлгаж байж л ногоо ургадаг. Тийм нөхцлийг бий болгохын тулд маш их дулаан хэрэгтэй. Шилэн хүлэмж өөрөө маш өндөр өртөгтэй байдаг. Нэг га орчимд шилэн хүлэмж барихын тулд 5-6 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Түүнчлэн Голланд, БНСУ-ын дэвшилтэт технологиудыг хослуулан эх орныхоо үржил шимт хөрсөнд болон гидропоник орчинд гүзээлзгэнэ тариалдаг хүлэмжийн аж ахуй бий. “Элбэг ургац”  нэртэй энэ хүлэмжийн аж ахуй гүзээлзгэнээс гадна өргөст хэмх, тарвас, навчит ногоо тарьж ард иргэдийг эрүүл цэвэр хүнсээр хангах ажилд оролцож байна. Манай хамт олон чанарыг гол зорилгоо болгож эрүүл Монгол хүний хүнсний аюулгүй байдлын төлөө зүтгэл гарган ажилладаг гэж Элбэг ургац фермын гүйцэтгэх захирал н.Наранбаатар  ярьж байна.

н.Наранбаатар: Манайх гүзээлзгэнэ 6 дахь жилдээ тарьж байна. Анхнаасаа л гүзээлзгэнэ тарьж эхэлсэн. Тарьхад нэлээн нарийн ажиллагаа шаардана. Яагаад гэхлээр гүзээлзгэнэ их эмзэг жимс. Янз янзын дуу чимээ, гаднын үнэр ургалтад нь нөлөөлдөг. Мэдрэмтгий түүнээс болж стрест орж өвчлөх тохиолдол байдаг. Стрест орвол ургалт нь муудна. Гаднын ямар нэгэн нөлөөллийг мэдэрдэг. Бид гүзээлзгэнийг тавцан дээр тарьдаг. Хөрсөн дээр тарьдаг байснаа гурван жилийн өмнөөс ингэж тавцан дээр тарьж байна. 1 метр гаруй өндөртэй учраас хортон шавьжаас хамгаална. Хөрсөнд тарихаас өвчлөл бага байдаг. Амт чанарын хувьд бол ялгаагүй. Шим тэжээлийг нь устай цуг өгдөгөөрөө онцлог. Навчлаад дараа нь цэцэглэдэг. Навч нь жимсээ тэжээх үүрэгтэй. Жимс нь боловсроод хураачихлаар навч хөгширчихдөг. Ургаж байгаа үедээ сахал гэж ургадаг. Түүний хамж явдаг. Гүзээлзгэнэ жимс 90 орчим хувь нь С витамин агуулдаг юм.

Зуны цагт хүлэмжинд 15 орчим хүн ажилладаг. Хавар тариалалт хийх үед оюутнуудыг дайчилдаг. 10-н жилийн сурагчид ч ажиллах боломжтой. Гүзээлзэний ид цэцэглэлтийн үед тоос хүртээхийн тулд зөгийн аж ахуйтай хамтарч ажилладаг байна. Ид цэцэглэлтийн үед зөгий маш үүрэгтэй. Гүзээлзгэний бал амттай. Тоос хүртэж чадахгүй болохоор жимсний гажиг үүсэх гээд байдаг. Өөрөөр хэлбэл хэлбэргүй гүзээлзэнэ ургана. Үүнийг зөгий зохицуулж өгдөг байна. Гүзээлзгэнэ нь хүний биед эрүүлжүүлэх хүчтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй гоо сайханд үр дүнтэй бэлдмэл болдог. Шүд цайруулах, зүрх судасны өвчлөл венийн болон артерийн судасны ханыг бэхжүүлдэг байна. Судалгааны явцад гүзээлзгэнэ бүх төрлийн харшил, астма буюу багтраа өвчний эмчилгээнд идэвхитэй нөлөөлдөг нь батлагджээ.

Үзсэн: 6455

Сэтгэгдлүүд

account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (14)

• Npynla However even individuals who are determined to stay sober may suffer one or several slips or relapses before achieving longterm sobriety. https://bestadalafil.com/ - Cialis Priligy Dapoxetin Erfahrungen Zjrzvl Cialis Safe To Buy Cialis Online Qyudlk https://bestadalafil.com/ - Cialis Vfnffw

• Imaging centers across the United States have a varying degree of expertise in performing, interpreting, and providing a standard reporting nomenclature for breast MRI lasix dosage for dogs Ophir J, Cespedes I, Ponnekanti H, Yazdi Y, Li X

• -- [url=http://www.g01q8v1wf931598d90ohj0g5qjvop93ks.org/]uyfcfnswt[/url] ayfcfnswt yfcfnswt http://www.g01q8v1wf931598d90ohj0g5qjvop93ks.org/

• -- aekpqfrzexm [url=http://www.g371ig81n4qh1n4drb3w7xf345q1t79ys.org/]uekpqfrzexm[/url] ekpqfrzexm http://www.g371ig81n4qh1n4drb3w7xf345q1t79ys.org/

• The duration of observation for both cases and controls began at start of treatment for cases and end at 24 months from start of treatment cialis prescription online Age Patients generally need to be at least 18, in some cases 21

• -- [url=http://www.g8d5ywy56f8gfch88c91251ej0as0i71s.org/]uvwbjnzlmq[/url] avwbjnzlmq vwbjnzlmq http://www.g8d5ywy56f8gfch88c91251ej0as0i71s.org/