Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2024
монгол

Шинэ мэдээ

12 настай Ц.Ашид ОУ-ын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо.


Zambaga 2016-01-06 08:01

12 настай Ц.Ашид ОУ-ын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо.

    Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод болсон ОУ-ын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээнд манай тамирчин амжилттай оролцоод иржээ. Al Ain Classic - Masters 2015 хэмээх тус тэмцээнд нийт 31 орны 127 шатарчин оролцсоны 65 нь дэлхийн шилдэг их мастерууд байсан бөгөөд “Зууны шатар” клубын тамирчин, 12 настай Ц.Ашид урилгаар оролцож, амжилттай тоглосон байна.Ц.Ашид нь энэ удаагийн  нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон цорын ганц шатарчин байсан юм. Тухайлбал, арван хоёрхон настай тэрбээр Франц улсын эмэгтэй Их мастер Safranska Anda -г хараар тоглон хожсон аж. Түүний энэхүү амжилтыг мялааж ОУ-ын супер Их мастер, Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт хийж байсан шатрын ертөнцийн акулуудын нэг Алексей Широв урмын үгээ хэлж, амжилт хүсэн зөвлөгөө өгсөн нь сонирхуулахаар зүйл боллоо. Сонирхуулахад, энэ оны дөрөвдүгээр сарын 5-15 хооронд Улаанбаатар хотод өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох юм байна.

Үзсэн: 14030

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (104)