Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2024
монгол

Шинэ мэдээ

Ахмад хилчин В.Дамдинсүрэн Монгол орноо явганаар бүтэн тойрно.


Zambaga 2016-01-06 08:01

Ахмад хилчин В.Дамдинсүрэн Монгол орноо явганаар бүтэн тойрно.

 Хүсэл зорилгоосоо хэзээ ч битгий ухар. Яг л ийм эрхэм зорилготой ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг шинэ онд биелүүлэхээр зорьжээ.
Тэрээр бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган тойрохоор зориг шулуудаж, энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөлжээ. Түүний зорилго өдөрт 25 км алхах юм.В.Дамдинсүрэн өчигдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог Шилийн богд ууланд гарсан аж.Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн нь Монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс түүнийг “Нийгмийн эрүүл мэндийн элч” төлөөлөгчөөр өргөмжилсөн юм.

Үзсэн: 14746

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (147)