Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Азийн Шатрын Холбооны Академийн салбарыг Монголд нээлээ


Densmaa 2026-06-10 10:06

Монгол дахь салбар нь хиймэл оюунд суурилсан “Smart Class” системийг нэвтрүүлснээрээ бусад орноос ялгаатай ажээ

       Азийн Шатрын Холбооны Академийн салбарыг Монголд албан ёсоор нээлээ. Нээлтийн үеэр шилдэг мастеруудын түргэн тоглолтын тойргийн тэмцээн зохион байгуулсан байна. 1.5 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, ОХУ-ын их мастер, ААШТ-ий хүрэл медальт Жамсаран Цыдыпов, Монгол Улсын 33 дахь аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер М.Амилал, Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Т.Мөнхзул, ОХУ-ын мастер Филипп Рудовский болон тус академийн шилдэг сурагчдын нэг А.Мичид тэргүүтэй шилдэг найман шатарчин оролцжээ. Улмаар их мастер Цыдыпов Жамсаран түрүүлж, их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун нар удаалсан байна. Азийн Шатрын Холбооны Академи нь дундад Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад энэ жилээс албан ёсны эрхтэйгээр ажиллаж эхэлж байгаа юм. Монголд Азийн Шатрын Холбооны Академийн салбарыг нээсэнд тус холбооны ерөнхийлөгч Шейх Султан бин Халифа Аль Нахьяан мэндчилгээ дэвшүүлжээ. Монгол дахь салбар нь хиймэл оюунд суурилсан “Smart Class” системийг нэвтрүүлснээрээ бусад орноос ялгаатай ажээ.

 

 

Үзсэн: 3722

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна