Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд болно.


Zambaga 2016-01-06 08:01

“Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд болно.

   НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах болжээ.Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар  болон Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцох юм.“Улаанбаатар хөрөнгө оруулалт - 2016” бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын түншлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд, “Найрсаг Улаанбаатар”, “Ухаалаг Улаанбаатар” зэрэг илтгэлийг танилцуулах бөгөөд салбар хуралдаанаар хот байгуулалт, дэд бүтэц, ногоон хөгжлийн асуудлыг хэлэлцэх ажээ.

Үзсэн: 30481

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (463)