Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-03-2024
монгол

Шинэ мэдээ

Гурван цэнхэрийн агуй хүн төрөлхтний 4000 жилийн түүхийг өгүүлнэ.


Zambaga 2016-01-06 08:01

Гурван цэнхэрийн агуй хүн төрөлхтний 4000 жилийн түүхийг өгүүлнэ.

       Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойд цэнхэрийн голын хөвөөнд гайхамшигтай түүхийн дурсгал эдүгээ оршсоор байна.Эндхийн Гурван цэнхэрийн агуй одоогоос 3000-4000 жилийн тэртээх эртний хүмүүс амьдарч байсан ул мөр бүхий ан амьтдын дүрслэлтэй хоёр амсартай агуй юм. Агуйд заан, тэмээн хяруул, ороонго гөрөөсийг зурснаас харахад эрт үед чийглэг халуун уур амьсгалтай байсныг гэрчилдэг. Агуй уулын хормойгоос 100 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд түүний дотор талын өндөр нь 15 метр, багтаамжийн хувьд асар том юм.Гурван цэнхэрийн агуйн дурсгалыг дэлхийн томоохон эрдэмтэд тодорхойлж бичихдээ "Хүн төрөлхтний эртний урлагийн хүчирхэг голомт байсан ба асар өндөр хөгжсөн, уран сайхны их авьяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. Тиймээс 2010 онд Гурван цэнхэрийн агуйг Монголын есөн гайхамшгийн нэгээр шалгаруулсан юм.

Үзсэн: 19894

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (147)