Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2018-11-21 01:11

Сайд Д.Цогтбаатар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн явцын тухай мэдээлэв.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг Төрийн ордонд хүлээн авч уулзан хоёр талын харилцааны сүүлийн үеийн асуудлаар санал солилцлоо. Сайд Д.Цогтбаатар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд болон хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн явцын тухай мэдээлэв. Мөн “Бүс ба зам” санаачлагын хүрээнд албаны төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн санаачлагыг Беларусийн талд танилцуулж, хамтран ажиллахыг хүсэв. Элчин сайд С.Чепурной Минскт болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены бага хурлын Үндсэн хэсгийн уулзалтын талаар Гадаад харилцааны сайдаас сонирхон асууж, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит хуралдааны бэлтэл ажлын явцын талаар мэдээлэв.

 

Үзсэн: 170

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна