Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна


Densmaa 2024-04-22 11:04

“Эрүүл аюулгүй эх дэлхий” уулзалтаар монгол орны нөхцөл байдлыг ярилцана

       Байгаль орчноо хамгаалж, эх дэлхийгээ хайрлах зорилготой “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна. Эл өдөр олон нийтийн анхаарлыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулдаг. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жил эл өдрийг “Хуванцар ба эх дэлхий” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Манай улсад Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “Эрүүл аюулгүй эх дэлхий” уулзалтаар монгол орны нөхцөл байдлыг ярилцах юм. Иргэд даавуун уут биедээ авч явж, гялгар уутнаас татгалзах, унадаг дугуй унах эсвэл алхах, хуванцар нэг удаагийн соруулаас татгалзах, усны саваа биедээ авч явах, бусдыг уриалах зэргээр эх дэлхийгээ хайрлах энгийн алхмуудыг хийх боломжтой.

Үзсэн: 2122

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна