Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ


Densmaa 2024-04-22 11:04

Эл айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад айлчилж байна

        Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд болон улс төр, бизнесийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна. Уулзалт, яриа хэлэлцээрийн үеэр Тайландын Хаант Улстай өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Үзсэн: 2559

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна