Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

“Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа орон даяар 16 дахь жилдээ болно


Densmaa 2018-11-21 01:11

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөнө.

   Арваннэгдүгээр сарын 26-нд буюу  Улс тунхагласны баярын өдөр Монголын залуучуудын холбооноос Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа орон даяар 16 дахь жилдээ болох гэж байна. Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулдаг энэхүү ёслолын үйл ажиллагаанд 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог. “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор  андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авна. 

Үзсэн: 191

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна