Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

Жилд 10 тонн аюултай хог хаягдал ялгардгаас 10 орчим хувийг л устгадаг


Densmaa 2018-11-29 02:11

Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог ялгадаг бол түүний 10-20 хувийг л дахин боловсруулж байгаа судалгаа гарсан.

   БОАЖЯ, МХЕГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран “Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент-Цаашид авах арга хэмжээ” олон улсын бага хурлыг зохион байгууллаа. Иргэд хаях зүйлээ дараагийн үйлдвэрлэлд шилжих боломжийн талаар ойлголттой болох нь чухлыг хурлын үеэр БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа онцлон ярьж байв. Тэрбээр, “Манай улс эмнэлгийн хогийг тодорхой хэмжээнд устгаж байгаа ч химийн бодисыг устгаж чадахгүй олон жил хадгалдаг. Аюултай хог хаягдлаа булшлах, дахин боловсруулах газруудаа бий болгох нь чухал асуудал болоод байна” гэв. Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог ялгадаг бол түүний 10-20 хувийг дахин боловсруулж байгаа юм. Манай улс 2014 онд хэрэглээнээс гарсан химийн хорт болон аюултай бодисын тооллогыг улсын хэмжээнд явуулжээ. Тооллогоор 21 аймгийн 139 суманд 369 тонн, 69 мянган литр хугацаа нь дууссан химийн бодисыг хадгалж байв. Эдгээр химийн бодисын 55.6 хувь нь ажлын байранд, 25.4 хувь нь зохих ёсны хамгаалалтгүй агуулахад, 2.6 хувь нь задгай талбайд хадгалж байв. Иймд Монгол Улс аюултай хог хаягдал химийн бодисын ашиглалтаас үүдэлтэй эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг илтгэгчид онцлов.

Үзсэн: 118

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна