Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мөнхжин жуух бичгээ өргөн барилаа
...
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин Британийн Цог Жавхлант III Чарльз Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Б.Мөнхжин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант хаанд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түнш, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Цог Жавхлант III Чарльз Хаан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэв.
Үзсэн: 394
Tweet