Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-10-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоол батлагдлаа


Densmaa 2026-10-29 12:10

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы нэгдүгээр хороогоор “Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа.

2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.
Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Мөнхчимэг уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр, хүч чармайлт болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улс энэхүү тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санаачлан хэлэлцүүлж батлуулж байна. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд НҮБ-ын 34 гишүүн улс хамтран зохиогчоор нэгдэн оров.

Үзсэн: 274

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна