Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар аварга боллоо


Densmaa 2026-10-26 12:10

...

Испанийн Рокетас-де-Мар хотод зохион байгуулагдсан өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид  оролцож, Стейниц Монголын шатрын академийн тамирчин Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар дэлхийн аварга боллоо. 7-17 насны ангиллаар зохион байгуусан тус тэмцээнд 82 улсын тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын хоёр тамирчин дэлхийн аварга болж, олон улсын мастер цол хүртсэн нь онцлох амжилт боллоо. Тодруулбал, 14 настай Б.Буянхишиг дэлхийн аваргын алтан медаль хүртэж, гурван удаагийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь 11 насны ангилалд дэлхийн аварга болж байсан бол энэ удаа 17 хүртэлх насны ангилалд түрүүлжээ. 14 настай Б.Энхнамуун өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь Монгол Улсын дэд мастер цолтой байсан бөгөөд энэ удаагийн тэмцээний амжилтаар эмэгтэйчүүдийн FIDE мастер цолны шат дамжлагыг алгасан, олон улсын мастер цол хүртэх болзол хангасан байна.

Үзсэн: 361

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна