Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна
Энэ хүрээнд Гадаад харилцааны яам, Залуу дипломатчдын клуб хамтран НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийн тухай нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.
Уулзалт-ярилцлагад Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Цэргийн хамтын ажиллагааны тасгийн дарга, хурандаа Э.Түшиг, мөн тасгийн мэргэжилтэн, ахмад Ц.Чингүүнболд, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн III ротын ахлагч, сургагч ахлагч Л.Билэгтбаатар нар урилгаар оролцлоо. Ахмад Ц.Чингүүнболд Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагаа болон Энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийн тухай танилцуулга хийв. Ахлагч Л.Билэгтбаатар нь Афганистан, Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд нийт 4 удаа оролцсон энгийн цэргийн туршлагаасаа хуваалцаж, залуу дипломатуудтай чөлөөт яриа өрнүүллээ. Уулзалт-ярилцлага нь Гадаад харилцааны яамны залуу дипломатуудад НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд манай улсын оруулж буй хувь нэмрийн талаар илүү гүнзгий, зөв ойлголт олгох ач холбогдол агуулж байв.
Үзсэн: 409
Tweet