Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Япон улс Монголд гарсан хээрийн түймэрт өртсөн байгалийн бүсийг сэргээхэд мэргэжилтнүүдээ илгээнэ


Densmaa 2026-10-28 03:10

Япон улс Монголын зүүн хэсэгт гарсан томоохон хээрийн түймэрт өртсөн газрыг нөхөн сэргээхэд туслахаар ой хамгааллын мэргэжилтнүүдээ илгээхээр болжээ.

       Энэ тухай Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Мягмар гарагт мэдэгдсэн байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн мэргэжилтнүүд түймрийн улмаас учирсан хохирлыг үнэлж, нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэх юм. Тусламжийн хүрээнд түймрийн дараах сэргээн босголт, байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхээр төлөвлөжээ. Монголын зүүн хэсэгт, БНХАУ-тай хиллэдэг бүсийн Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны 10 дугаар сарын 8-нд хээрийн түймэр гарсан юм. Тухайн үед Японы харилцаа холбооны томоохон компани KDDI-ийн Монгол дахь охин компани болох “Мобиком”-ын ажилтнуудын зорчиж явсан автомашин уг бүсээр явж байжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, түймэр нийтдээ ойролцоогоор 530 мянган га талбайг хамарсан бөгөөд үүний 80 орчим хувь нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутгийг хамарсан байна. Монголын эрх баригчид түймэр гарсан шалтгааныг тогтоохоор шалгалт явуулж байгаа бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг ч хөндөж байна. Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хэлэхдээ, түймэрт өртсөн бүс нутгийг сэргээн засварлах, нөхөн сэргээх чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллаж, тусламж дэмжлэгийн багц арга хэмжээг боловсруулна гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Japan Daily

Үзсэн: 21

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна