Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

"Сайхан Монгол" үзэсгэлэн Буриадын музейд гарна.


Zambaga 2016-02-02 10:02

"Сайхан Монгол" үзэсгэлэн Буриадын уран зургийн музейд гарна.

 Энэ сарын 16-наас Буриадын Сампиловын нэрэмжит уран зургийн музейд “Сайхан Монгол” үзэсгэлэн гарах гэж байна. Монгол ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын үе үеийнхний бүтээл тавигдах юм. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг уран бүтээлч шинэлэг санаанаас гадна шинэ технологи ашиглсан эсэхээр тодруулан авах гэнэ. 

Нийт 50 шилдэг бүтээл дунд шөнийн тэнгэрийг хөдөлгөөнтэй авсан зураг,  Multi exposure хэрэглэсэн зураг, хар цагаан HDR технологийн бүтээлүүд байна. Буриадын үзэгчид Монголын ховор ан амьтан, шувуу, монголчуудын соёл, аж амьдрал, шашин шүтлэг, байгалийн гоо үзэсгэлэнг “Сайхан Монгол” үзэсгэлэнгээс харж чадна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 16 хүртэл гарна.

Үзсэн: 1151

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна