Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2026-09-07 01:09

Элчин сайд Д.Мөнхтөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Яков Милатовичид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав

      Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр энэ сарын 3-нд Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Мөнхтөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Яков Милатовичид уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Яков Милатович хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн баяр 2026 онд тохиож буйг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 145

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна