Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол, Японы анимейшний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ


Densmaa 2026-09-14 01:09

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд Японы “TV Asahi” компанийн анимейшн хөгжүүлэлтийн продюсер Казүки Эндо нартай уулзсан байна.

    Уулзалтаар Монгол, Японы анимейшний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын түүх, домог, утга зохиол, нүүдлийн соёлд суурилсан бүтээл хамтран хөгжүүлэх асуудал хэлэлцлээ. Мөн Монголын уран бүтээлч, студиудыг Японы анимейшний үйлдвэрлэлийн мэргэжлийн сүлжээ, олон улсын түгээлтийн сувагтай холбох, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр XIII зууны Монголын эзэнт гүрний түүхийг Перс охин Ситарагийн хувь заяагаар дамжуулан өгүүлсэн “Jaadugar: A Witch in Mongolia” телевизийн анимейшнийг онцлон ярилцжээ. Тус бүтээлийн уран бүтээлчид Монгол Улсад судалгааны аялал хийж, музейн сан хөмрөг, нүүдлийн ахуй, соёлын орчинтой танилцан, судалгааны үр дүнгээ бүтээлдээ тусгасан байна. Цаашид Монголын анимейшн студи, уран бүтээлчдийн бүтээл, портфолиог Японы талд танилцуулах, сургалт, менторшип, багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх болон Монгол агуулгатай хамтарсан бүтээл хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжлүүлэхээр болов.

Үзсэн: 120

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна