БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга Жон Тэ Гютэй уулзав
Ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим, нэгдсэн мэдээллийн тогтолцооны талаар санал солилцлоо
ГБХНХ-ын сайд Т.Аубакир БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга Жон Тэ Гютэй уулзаж, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим, нэгдсэн мэдээллийн тогтолцооны талаар санал солилцлоо. Манай улс иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах хүрээнд монгол иргэд ажиллаж, амьдарч буй гадаад улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулдаг. Одоогоор найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсны нэг нь БНСУ. Тус хэлэлцээрийг 2007 онд хүчин төгөлдөр болгосноос хойш иргэдийн нийгмийн даатгалын эрхийг хамгаалахад ач холбогдолтой байгаа ч хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээл, иргэдийн шилжилт хөдөлгөөний нөхцөл байдал ихээхэн өөрчлөгджээ. Иймд өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хэлэлцээрийг шинэчлэх талаар ярилцсан юм. БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас хэлэлцээрийг шинэчлэхийг дэмжиж ажлын хэсэг байгуулан, идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Үзсэн: 122
Tweet