Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгууллаа


Densmaa 2026-09-09 02:09

Форумд Монгол, Хятатын хэвлэл мэдээллийн байгууллагын 120 гаруй төлөөлөгч оролцож, 14 илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо хамтран “Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх нь” сэдэвт Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгууллаа. Форумд оролцогчид хэвлэл мэдээлэл бол улс орнуудын харилцааг холбох гүүр, ард түмнийг ойртуулах чухал холбоос гэдэгт санал нэгдэж, Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал хөдөлгөгч хүч болохыг онцоллоо. Мөн энэ удаагийн форумаас дэвшүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлага, хиймэл оюун ухаанаар  орлуулж үл болох мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг бодитоор хэрэгжүүлж, хоёр орны хөгжлийн ололт амжилтыг ард иргэдэд харилцан таниулах, харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай хэмээв. Форумд Монгол, Хятатын хэвлэл мэдээллийн байгууллагын 120 гаруй төлөөлөгч оролцож, 14 илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.

Үзсэн: 47

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна