Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2019-01-16
mongolia

Шинэ мэдээ

"Эзэн хичээвэл заяа хичээнэ"


Densmaa 2017-03-22 08:03

"Exclusive” компани нэрийн бүтээгдэхүүнээ Монголдоо төдийгүй БНХАУ, Солонгос, Казакстан, Япон зэрэг улсад гаргахаар гэрээ хэлэлцээр хийгээд байна.

         Манай улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжхэд хөнгөн үйлдвэрлэл, түүний дотроос оёдлын үйлдвэрлэл бүрэн зогсого болж олон зуун эсгүүрчин, оёдолчид ажилгүй болж байлаа.

         Ардчилал хөгжиж байгаа сүүлийн хорь гаруй жилийн дотор хувийн хэвшлийн аж ахуй шинээр хөгжиж байна. Манай улсын хэмжээнд хөнгөн үйлдвэрлэл  сэргэж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүд ажиллаж байна.

          Өнөөдөр манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлийн 60 гаруй мянган аж ахуйн нэгжид 300 гаруй мянган хүн ажиллаж байна. Оёдлын үйлдвэрлэл ихээр хөгжсөн 169 орноос Монгол улс нь  86-р байрт  байгаа нь түүхий эдийн нийлүүлэлтийн үнэ, гадаад худалдааны зардал зэргээс хамаарч байгаа гэнэ. Манай улсын дотоодын оёдол, сүлжмэлийн өсөлт  сүүлийн таван жилийн хугацаанд 11 хувиар өссөн нь, боловсон хүчний чадавхи мөн төрөөс үзүүлж байгаа дэмжлэгтэй шууд холбоотой билээ.

            “Оёдол, сүлжмэлийн үйлдвэржилтийг цогцолбороор нь хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, түүний  оёдлын бүтээгдэхүүний 30 гаруй хувьд өндөр технологи шингэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болж байна” гэж МҮХАҮТ-ийн зөвлөх Ч.Даваабаяр ярьж байна.

            Ч. Даваабаяр: Ер нь бол кластераар хөгжиж байж л жижиг, дунд нь зэрэг хөгжинө. Тэгж байж том үйлдвэр илүү томорч, жижиг дундаа байнгын гэрээгээр ажил өгнө. Тэгж ажилтай болж жижиг дунд үйлдвэр ажлын байраа нэмэгдүүлнэ. Тэр хэмжээгээр улсад татвар төлнө. Ингэж эдийн засаг хөгжих гарц болно. ЖДҮ-ийг ижил түвшинд хөгжүүлэх төрийн бодлого хэрэгтэй байгаа гэж байгаа юм.

    УИХ-аас “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай” хууль гаргасан нь оёдлын үйлдвэр эрхлэгчидэд таатай орчин болжээ. Энэхүү хуулийг дагаад гаалийн болон татвараас чөлөөлөх материал, техникийн жагсаалтыг баталсан байна.

        Манай улсын оёдол, сүлжмэл үйлдвэрлэлийн зах зээлд хүчтэй өрсөлдөгчийн нэг нь хүүхэд, залуучуудын хувцасны “Exclusive” компани юм.

       Одоогоос арав гаруй жилийн өмнө Польш, Герман, Канадын оёдлын хорь гаруй тоног төхөөрөмжтэй арав гаруй ажилчинтай үйлдвэрлэлээр гараагаа эхэлж байсан тус компани өнөөдөр 50 гаруй мэргэжлийн ажилтантай, Улаанбаатар хотод гурван нэрийн дэлгүүртэй, хөдөө орон нутагт гэрээт борлуулагчтай болжээ.

    "Exclusive” компани захирал Гансүхийн Майцэцэг: “Өнөөдөр манай нийгэм чөлөөтэй хөдөлмөр хийх бүрэн боломжийг олгосон. Бид л хичээвэл Монгол орон маань сайхан хөгжинө” гэж яриагаа эхэлсэн юм.

          Г.Майцэцэг: 1990-ээд оны эхээр Монгол улсад их өөрчлөлт боллоо шүү дээ. Социализмаас Ардчилал руу шилжиж тэр үед картын системд орлоо. Ер нь бол улс төр, эдийн засаг хүнд байсан. Тэр үед аав ижий минь хүүхдийхээ ирээдүйн сайн сахны төлөө гадагшаа цагаачлан гарсан. Ингээд манайх Польшид очиж залуу халуу насныхаа тэн хагасыг өнгөрүүлж 2008 оны найман сард ирсэн. Мэдээж европын зах зээлд ажиллаад үзчихсэн, тэнд сургууль төгссөн, гэр бүлтэй болсон, гурван хүүхдийн ээж болчихсон. Ажил амьдралын туршлага хуримтлуулаад юу сурсан, мэдсэнээ эх орондоо зориулахын төлөө Монголдоо ирсэн дээ.    

            Г.Майцэцэгийн нөхөр нь Германд хувцасны дизайнер зураач мэргэжил эзэмшсэн. Тэгээд ч Польшдоо 20 гаруй хүний ажлын байртай оёдлын үйлдвэрлэлтэй байжээ. Тэр үед Монголд хувийн хэвшлийн оёдлын үйлдвэрлэл цөөхөн, хэрэглэгч ихтэй, бэлэн хувцасны эрэлт хэрэгцээ их байсан нь оёдлын кампани байгуулах нэгэн нөхцөл нь болжээ.

            Г.Майцэцэг: Монголдоо ирээд үйлдвэрээ нээж, бүхнийг өөрөө хийж эхэлсэн. Яагаад энэ олон жил Монгол улсад үйлдвэрлэл хөгжихгүй байгаагын учир шалтгааныг олсон. Ер нь “Exclusive” компанийн хувьд загвар хөөдөггүй, өдөр тутам өмсөж, хэрэглэх хувцас үйлдвэрлэдэг. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч бид гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ёстой. Ингэж байж чөлөөт эдийн засаг хөгжиж, зах зээлд оршин тогтоно. Өнөөдөр Монгол улсад дундаж цалин хэд байгаа билээ, хүмүүс хэдэн төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авах боломжтой байна вэ гэдэг судалгаа маш их хийдэг. Түүндээ үндсэнлэн бүтээгдэхүүнээ үйлдэвлэж зах зээлд нийлүүлж, шударга өрсөлдөөний талбарт сонгогдох юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Ер нь Монгол улс газар зүйн хувьд ашигтай байрлалтай орон. Маш том түүхий эд нийлүүлэгч, бас маш том хэрэглэгч орнуудтай хил залгаа байхад монголчууд бид хэзээ ч гуравхан сая хүн амтай, зах зээл жижигхэн гэж харж болохгүй. Маш их боломж байгаа. Энэ боломжоо түлхүү бас маш хурдан ашиглах ёстой.

        Захирал Г.Майцэцэг яг л энэ бодолдоо хөтлөгдөн, нярай болон хүүхэд болон залууст зориулсан гадуур дотуур оёмол хувцас үйлдвэрлэж эхэлсэн байна.      “Exclusive” компаний оёмол хувцас нь Монгол хүний биеийн хэмжээнд яг таарсан, тэгээд ч нярай хүүхдийн өлгий,  цамц, хослол нь маалингийн хөвөн материал учраас төрөл бүрийн харшил, чийгшил  өгдөггүй сайн талтай гэнэ. Бас нэгэн онцлог нь нярай болон бага насны хүүхдийн хувцасыг оёдлоос гарсан даруйд нь туяагаар шарж ариутгадаг байна.

          Үүнээс гадна залуучууд өсвөр насныхан зориулсан өвлийн болон хавар намрын өнгө бүрийн куртика, цамц үйлдвэрлэж байна. Эдний үйлдвэрлэсэн: “Exclusive” шошигтой цамц хантаазыг “Герман”-д үйлдвэрлэсэн гэж зах дээр зарсан тохиолдол ч гарсан гэнэ.

        Тус компанийн үйлдвэрлэсэн өвөл, хавар намрын куртикийн онцлог нь хүний биеийг хөлөргөдөггүй, салхи чөлөөтэй нэвтрэх боломжтой, доторлогоо нь цэвэр давуу байдаг нь цахилгаажилт,  наалт үүсдэггүй сайн талтай юм байна.

        “Exclusive” компани өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ зөвхөн Монголдоо гаргаад зогсохгүй БНХАУ, Солонгос мөн Казакстан, Япон зэрэг улсад гаргахаар гэрээ хэлэлцээр хийжээ.

     “Алтан унжлагат тахиа” жилдээ “Exclusive” компанийн хамт олон ажил хөдөлмөрийн арвин их амжилт гаргаж, чанарыг гол зорилгоо болгон ажиллаж байна. 

 

Үзсэн: 1026

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна