Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Сахиусан дарь эх” буюу Монголын хамгийн жижиг ном

Densmaa 2017-04-05 05:04

Сангажавын Шагж 1914 онд Ногоон дарь эхийн магтаалыг 55 мм шоо дөрвөлжин хэмжээтэй цаасан дээр хялгасан бийрээр бичсэн байдаг.

Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг Садоо овогт Сангажавын Шагж 1914 онд Ногоон дарь эхийн магтаалыг 55 мм шоо дөрвөлжин хэмжээтэй цаасан дээр хялгасан бийрээр бичсэн байдаг. Төвд үсгээр бичсэн энэ бүтээл одоогоор Монгол улсын хамгийн жижиг номонд тооцогддог юм. “Сахиусан дарь эх” гэж нэрлэгддэг энэ ном өнөөдөр манай улсын төв номын сангийн үнэт ховор номын музейд хадгалагдаж байна. Шагж гуай энэ номоо зуны аагим нартай өдөр гэрийнхээ өрхийг битүүлэн татаж, өрхний завсраар туссан нарны өчүүхэн гэрэлд бичсэн гэдэг.

Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар энэ номыг нарийвчлан судласан байна.

Р. Отгонбаатар: Их хүрээний цогчин уншлагын бард байдаг. Энэ нь  гурван төө урттай барын судар юм. Хоёулаа нийлээд 10 гаруй хуудас болдог. Энэ номтой таарч байна гэж үздэг. Цагаан дарь эх гэдгийг нь хэн ч мэдэхгүй байсан. Би судалж тодруулж гаргаж ирсэн хүн мөн болно. Орчин үеийн техник технологи ашигласан учраас утгыг нь тайлсан байх гэж бодож  байна. Ногоон цагаан, дарь-эх гэж бичихээр уртдаад гарчиг нь арай нүсэр болох юм байна гэж үзээд сахиусан дарь –эх гэж нэрлэсэн.  Шагж гуай бичсэн онцлог бол ердийн аргаар ердийн цаасан дээр маш нарийхан үзүүртэй бийрээр улаан хар бэхээр салаавчилж утгат хэсгээр нь тасалж бичсэн байдаг. Чухал сонин юм бичсэн учраас нэг нэг утгат хэсгээр нилээ хэд хэдэн мөрөөр хар бэх улаан шунхаар алаглуулж бичсэн. Залбирлын агуулгуудыг ялгаж, алаглуулж бичсэн. Нэг мөрөнд дөрвөн шад нэг шүлгийг багтаасан, өөрөөр хэлбэл маш богино зайд бичсэн гэсэн үг юм.

1980-аад оны үед бичгийн их хүн Цэндийн Дамдинсүрэн гуай Монголын үндэсний номын санд жижиг номын цуглуулга дэлгэж тавих үедээ энэ номыг хадгалуулсан болов уу гэсэн таамаг байдаг. Монголчууд ном бүтээх арга хэрэгсэл бол маш олон төрөл арга хэлбэрээр хийгдэж байсныг гэрчлэх нэг баримт бол энэ “Сахиусан дарь эх” юм. Энэ ном нь маш жижиг хэмжээтэй байгаагийн учир шалтгаан нь сахиусны төлөөлөл гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл цагаан ногоон дарь эхийг хүмүүс ажил үйл даадаг, үтэр түргэн бүтээдэг хэмээн ихэд шүтэж дээдэлдэг. “Ум даари дуд даари дүүрэ суха” хэмээх тарни нь ногоон, цагаан дарь эхийн зүрхэн тарни юм. Ногоон дарь эх нь ажил үйлсийн бурхан. Харин “Цагаан дарь эх” нь насны барцад саадгүй, өвчин зовлонгүй, эрүүл энх амар амгалан байхыг билэгддэг ажээ. Ногоон Дарь эхийн тууж, судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас, 78 мөртэй байдаг.

Хялгасан бийрээр бичсэн Монголын хамгийн жижиг энэ номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг төдийгүй нарны хурц гэрэлд гаргадаггүйн учир нь үсэг нь балрах сөрөг нөлөөтэй гэж үздэг байна. Адууны сүүлний нэг ширхэг хялгасны дайны жижиг бийрээр бичсэн энэ номыг томруулдаг шил ашиглан уншдаг болохыг Монголын үндэсний төв номын сангийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр хэлсэн юм.

Х.Түмэнбаяр: Нэг нүүрэн дээр хоёр ном багтааж бичсэн байгаа юм. Ногоон цагаан дарь эхийн магтаал юм. Цагаан дарь эх нь сүүлийн 16-н мөртөд байна. 8000 гаруй тэмдэгт багтаасан. Манай монголчуудын дунд Ногоон дарь эх гэдгээрээ алдартай. Толь зүйч Шагж гуай бичиж дуусгаад ар талд  нь монгол бичгээр Ногоон дарь – Эх хэмээн бичсэн байдаг. Үүнийг хараад хүмүүс Ногоон дарь – Эх гэж ойлгоод байдаг. Ногоон, Цагаан дарь - Эхийн магтаал хоёулаа байдаг.

Монголын хосгүй үнэт энэ бүтээл, Ази номхон далайн хамгийн их өвөрмөц баримтат өвөөр 2014 онд батламжлагдсан. Энэ номыг архиваас тусгай нарийн цаасны багажаар жин хэмжээг нь үзүүлсэн төдийгүй 19-20-р зууны үед Оросоос Монголд орж ирж байсан хуучин цаасан дээр бичсэн байна гэсэн дүгнэлтийг хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Отгонбаатар гаргажээ. Тэрээр энэ жижиг номыг “Сахиусан дарь эх” гэж нэрлэжээ. Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, урласан энэ номыг зохиосон Нэрт эрдэмтэн толь зүйч Шагж нь хамгийн жижиг номоос гадна “Монгол бичиг хялбар сургах дөт зам оршвой” хэмээх номыг бичжээ. Мөн тэрээр Монгол үгний тайлбар  толь болон нэлээдгүй ном товхимлыг ч төвд хэлнээс хөрвүүлэн бичсэн байдаг.

Үзсэн: 6686

Сэтгэгдлүүд

account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (9)

• https://newfasttadalafil.com/ - Cialis Aphjnm In the absence of the force the person is in stable equilibrium because his center of mass is above his feet which are the Zcvbjx Cialis Uinusd Ldytkg https://newfasttadalafil.com/ - safe cialis online

• Chaurawal N, Misra C, Abul Barkat H, Jatyan R, Chitkara D, Barkat MA, Sharma T, Singh B, Raza K lasix hyponatremia We only purchase out high quality medical grade products straight from the main pharmaceutical manufacturers

• The primary effectiveness outcome was a composite of cumulative live birth or ongoing pregnancy per woman randomised buy cialis usa Veterans will tailor these depending on their labs, checking to see how the cycles affected their liver markers and hormone balance

• -- [url=http://www.grqgny35866w258mxa3q084b7gulg417s.org/]ubvzwgrmocg[/url] bvzwgrmocg http://www.grqgny35866w258mxa3q084b7gulg417s.org/ abvzwgrmocg

• -- ggefknpj http://www.glta5747889dg3eisk068e3k9f3q0j9ts.org/ [url=http://www.glta5747889dg3eisk068e3k9f3q0j9ts.org/]uggefknpj[/url] aggefknpj

• -- ybxkjljhw http://www.gtbcw67kw59521weq9h3ca9h050b7a51s.org/ aybxkjljhw [url=http://www.gtbcw67kw59521weq9h3ca9h050b7a51s.org/]uybxkjljhw[/url]

• -- [url=http://www.g7s8nj2b8k03cq8gh19950frn422dl8es.org/]urkykmthfi[/url] arkykmthfi rkykmthfi http://www.g7s8nj2b8k03cq8gh19950frn422dl8es.org/

• -- bwytddbzji http://www.g9l32pz011t0ruth77oh56zurie30658s.org/ [url=http://www.g9l32pz011t0ruth77oh56zurie30658s.org/]ubwytddbzji[/url] abwytddbzji