Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Японы төлөөлөгчтэй уулзлаа


Densmaa 2017-05-03 01:05

онгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд ноён Кэнжи Харада "Японы Статистикийн товчооны 140 гаруй жилийн туршлага та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд ноён Кэнжи Харадатай уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ноён Кэнжи Харадаг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Монгол, Японы харилцаа иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэнийг онцолсон юм.

Ноён Кэнжи Харада, Байнгын хорооны даргатай уулзаж байгаадаа туйлын баяртай байгагаа хэлээд “Япон, Монгол улс нь стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ хүрээнд хамтын ажиллагаа өргөжиж байна. Мөн энэ оны 2 дугаар сард Монголын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид манай Статистикийн товчооны урилгаар айлчилж, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Японы Статистикийн товчоо 140 гаруй жилийн түүхтэй, улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага юм. Тийм ч учраас бидний туршлага, шинэлэг үйл ажиллагаа Та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Дараа нь талууд бусад асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцжээ.

Үзсэн: 1227

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна