Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Австралийн Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Элчин сайд Шармэн Стөүн Монголд айлчилж байна


Densmaa 2017-05-03 01:05

Тэрээр УИХ-ын гишүүд, бизнес, иргэний нийгмийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдтэй уулзаж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөн ярилцах юм.

    Австралийн Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Элчин сайд, доктор Шармэн Стөүн энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд, сайд, дэд сайд нар өнөөдөр түүнтэй уулзах юм. Энэ хугацаанд тэрээр УИХ-ын гишүүд, бизнес, иргэний нийгмийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдтэй уулзаж, эмэгтэйчүүдийг илүү эрх мэдэлжүүлэх, хүйсийн тэгш эрхийг хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг хөндөн ярилцах юм. Доктор Стөүн Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдын албыг хашиж буй гурав дахь эмэгтэй юм байна. Тэрээр Австралийн парламентад 20 жил ажиллахдаа Австрали-Монголын парламентийн бүлгийн даргын албыг хашиж байсан юм. Түүний энэ удаагийн айлчлал Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байна.

Үзсэн: 1359

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна