Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

МУГЖ Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүн байр эзэлжээ


Densmaa 2017-06-19 06:06

“BBC Cardiff Singer of the World” уралдаанд УГЖ Г.Ариунбаатар тус тэмцээнд хоёр төрлөөр оролцсон. Тэрбээр тэмцээний романсын төрөлд тэргүүн байр, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм.

   Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж өндөрлөлөө. Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү  уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, ОХУ-ын "Марийнский" театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар нар шалгаран үлдэж, шилдгийн төлөө өрсөлдсөн. МУГЖ Г.Ариунбаатар тус тэмцээнд хоёр төрлөөр оролцсон. Тэрбээр тэмцээний романсын төрөлд тэргүүн байр, ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. МУГЖ Г.Ариунбаатар нийт гурван дуу дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дууллаа.

Үзсэн: 1703

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна