Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Сийлбэрийн гайхамшигт бүтээл бүхий “Мөсөн хотхон”-ыг нээлээ


Densmaa 2017-12-22 05:12

Хувцас солих байр, халуун цай кофе уух байр, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргээр тохижуулан иргэдийн тав тухыг бүрдүүлэхээс гадна нийслэлийн өнгө төрхийг чимсэн бүтээлийн нэг боллоо.

   Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ. Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор уг хотхоныг бүтээн байгуулжээ.

   Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлууд, төөрдөг байшингаас бүрдэж байна.  

Үзсэн: 1311

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (44)