Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ УДИРДААЧ КУБЫН ҮНДЭСНИЙ СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ЧУУЛГЫГ УДИРДАН ТОГЛУУЛАВ


Densmaa 2018-02-26 06:02

Концертыг Кубын соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид зэрэг нийт 600 орчим хүн үзжээ.

   Нэрт удирдаач Б.Лхагвасүрэн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Кубын үзэгчдэд анх удаа толилуулсан концерт Гавана хотын Үндэсний театрт энэ сарын 25-нд болжээ.

   Гавана дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус ажлыг санаачлан зохион байгуулсан бөгөөд концертын үеэр Кубын симфони оркестр Л.Бетховен, А.Дворжак нарын зохиолуудаас гадна Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Үлэмжийн ертөнц”, нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын “Эрдэнэсийн уул”, “Салхич шувуу” зэрэг зохиолуудыг тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байна.

   Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэйг Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр концертын нээлтэн дээр онцлон тэмдэглэжээ. Сонирхуулахад, 2016 оны 11 дүгээр сард Гавана хотноо болсон Алисиа Алонсогийн нэрэмжит олон улсын балетын их наадамд Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ирж оролцож байсан байна.

   Концертыг Кубын соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид зэрэг нийт 600 орчим хүн үзэж сонирхсоноос гадна Гаванад суугаа Дипломат Төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд урилгаар ирж үзжээ.

Үзсэн: 1512

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна