Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Парис хотод Монголын соёлын өдөрлөг боллоо


Densmaa 2018-03-05 06:03

Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх, яруу найрагч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлийг франц хэл рүү орчуулжээ.

   Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо монголын урлаг, утга зохиол, зан үйлийг сурталчлах өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Монгол Улсын Элчин сайдын яам, тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын Монголчуудын холбоо”, Парисын 10 дугаар дүүрэг хамтран зохион байгуулсан байна.

   ЭСЯ-ны зөвлөх Э.Есүхэй өдөрлөгийг нээн хоёр орны харилцааны уламжлал түүх, өнөөгийн түвшний талаар товч мэдээлэл хийлээ. Хамтран зохион байгуулагч Парисын Х дүүргийн удирдлагын зүгээс эртний түүхт Монгол анд нөхдийнхөө өвөрмөц соёл, зан заншилтай танилцах боломж олдож байгаад талархал илэрхийлжээ.

   Харь оронд амьдарч байгаа ч эх хэл, соёлоо сурч байгаа багачууд төрийн дууллаа дуулан, Францад өөрийн орны орчин цагийн уран зохиол, яруу найргийн бүтээлийн түгээн сурталчлах чиглэлээр ажиллаж буй орчуулагч Р.Мөнхзул Монголын утга зохиолын түүхэн үечлэл, гол гол төлөөллийн талаар танилцуулга хийсэн. Тэрээр Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, яруу найрагч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлийг франц хэл рүү орчуулжээ. Өдөрлөгийн үеэр монгол ардын уртын болон богино дуу, морин хуурын татлага, бий биелгээ, үндэсний бүжгийн сор болсон бүтээлүүдээс бүрдсэн тоглолт гадны төдийгүй эх орноосоо алс суугаа иргэдийн сонорыг мялааж, франц дахь шагайн харвааны нийгэмлэгийнхэн уухай өргөж шагайн харвааны ёс, хашлага хасаа, ардын тоглоомын хүндэтгэл, монгол бөхийн өмсгөл зэргээ танилцуулсан байна. Мөн францад уран бүтээлээ туурвидаг зураач, урчууд өөрсдийн бүтээлээ дэлгэжээ.

Үзсэн: 1581

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна