Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Бүргэдийн баяр” үргэлжилж байна


Densmaa 2018-03-05 06:03

Улсын хэмжээнд 400 гаруй бүргэдчин байдаг.

   “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улсын хэмжээнд 400 гаруй бүргэдчин байдаг. “Хаврын бүргэд”-ийн баярт оролцсон бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, морьтой жагссан нь баярын арга хэмжээг чимэж байна.

   Бүргэдийн баярын үеэр бүргэдийн ан барих чадварыг шалгах, хиймэл амьтныг газраар чирж давхин бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгах тэмцээн, уралдааныг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

   Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан.

Үзсэн: 1366

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна