Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын кино наадам” Энэтхэгийн Колката хотноо боллоо


Densmaa 2018-03-13 05:03

Хоёр орны кино солилцооны хүрээнд “Энэтхэгийн кино наадам”-ыг ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

      Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч “Монголын кино наадам”-ыг 3 дахь удаагаа Колката хотын Нандан соёлын төвд  зохион байгуулав.

Кино наадмын нээлтэд Колката хотын захирагч асан Шиамал Кумар, Энэтхэгийн нэрт кино найруулагч Гоутам Гош, жүжигчин Ариндам Гангули нар оролцож хоёр орны хооронд соёл урлагийн төлөөлөгчид харилцан солилцож, монгол судлал, буддын соёл, гүн ухаан, урлагийн чиглэлээр хамтарч ажиллаж байна. Цаашид Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарсан баримтат болон уран сайхны кино хийх бүрэн боломж байгааг тэмдэглэн хэлэв. Энэ үеэр Бусаны олон улсын кино наадмын шагналт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, найруулагч Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”,  найруулагч Д.Бямбасүрэн, Луйжи Фалорни нарын “Ингэн нулимс” зэрэг киног үзэгчид өргөнөөр ирж сонирхов. 

Үзсэн: 1137

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна