Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

"МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ" ДОЛДУГААР САРД БОЛНО


Densmaa 2018-03-19 04:03

Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд байгуулагдаж эл уралдаанд өнгөрсөн жилүүдэд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Герман, Франц зэрэг улсын 600 гаруй морин хуур суралцагч, судлаачид оролцжээ.

   Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг "Морин хуурын олон улсын VI наадам" ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Уралдаан морин хуур сонирхогчдын дунд  хоёр үе шаттай зохиогдох ба эхний шатны уралдаан 7 дугаар сарын нэгэнд Улсын филармонийн концертийн их танхимд болох юм. Энэ шатанд оролцогчид "Дөрвөн цагийн эргэлт", "Уйлганч шарын явдал" уртын дууг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяан болон Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Довчин агсны хуурдсанаар тус тус тоглоно. Хоёрдугаар шатанд Ардын жүжигчин Ц.Батчулууны хуурдсан монгол ардын бэсрэг уртын дуу "Мандал Жуужаа", Соёлын тэргүүний ажилтан М.Ганболдын тоглосон баруун монгол татлага "Балчин хээр"-ийг хуурдана.
Дээрх бүтээлүүдийн эх бичлэгийг радиогийн фонт болон уг наадмын албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой.

Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд байгуулагдаж эл уралдаанд өнгөрсөн жилүүдэд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Герман, Франц зэрэг улсын 600 гаруй морин хуур суралцагч, багш, судлаач, хамтлаг чуулга оролцжээ. 

 

Үзсэн: 2173

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна