Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

ОРОСЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АЖИГЛАЛТЫН ДҮРС БИЧЛЭГТ ТАС ШУВУУ ӨРТСӨН БАЙНА


Densmaa 2018-03-28 02:03

Махчин шувуунд 12 жилийн өмнө Монгол Улсын дархан цаазат газарт тэмдэг тавьсан болохыг тогтоожээ.

   ОХУ-ын Приморын хязгаарын өмнөд хэсэгт орших “Ирвэсийн нутаг” хэмээх дархан цаазат газрын ажиглалтын дүрс бичлэгт “Улаан ном”-д орсон хар тас шувуу өртсөн нь эдгээр махчин шувуу хаанаас ирж Орост өвөлждөг болохыг тогтоох боломжийг мэргэжилтнүүдэд олголоо гэж уг дархан цаазат газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

   ТАСС агентлагийн мэдээлснээр, “Энэ ховор шувууны хоёр далавч дээр 17 гэсэн тоо бүхий тэмдэг зүүсэн байсан ба эрдэм шинжилгээний тандалт хийсний дүнд уг махчин шувуунд 12 жилийн өмнө Монгол Улсын дархан цаазат газарт тэмдэг тавьсан болохыг тогтоожээ”.

   Шувуунд тэмдэг тавихад Америкийн шувуу судлаач Ричард Ридинг оролцсоныг Оросын мэргэжилтнүүд олж тогтоосон байна. “Бид энэ шувуунд 2006 оны долдугаар сарын 20-нд Монгол Улсын “Их нарт” хэмээх дархан цаазат газарт бүр ангаахай байхад нь тэмдэг тавьсан юм. Тас хэдэн жил Өмнөд Солонгост өвөлжсөн талаархи мэдээллийг бид хамгийн сүүлд 2009 онд авсан билээ” гэж Ричард Ридинг ярьжээ.

   Энэхүү ховор тохиолдолд нь олон шалтгаанаар эрдэмтдийн сонирхлыг татсан байна. Юуны түрүүнд эдгээр шувуу чухам хаанаас Оросын Приморын хязгаарт өвөлжихөөр ирдэг болохыг зөв тогтоох боломж олгосон мөн  Монголоос ирдэг нь тогтоогджээ. Түүнээс гадна хар тас шувууд амьдралынхаа туршид өвөлжих газраа сольдог болохыг нотолсон байна.

Үзсэн: 3247

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна