Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

И.А.Моисеевын нэрэмжит чуулгынхан Улаанбаатарт тоглоно


Densmaa 2018-04-10 03:04

И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид анхныхаа аялан тоглолтыг 1942 онд Монгол Улсаас эхлүүлж байжээ.

   И.А.Моисеевын нэрэмжит ардын бүжгийн чуулгын уран бүтээлчид ирэх 6 дугаар сард Улаанбаатар хотод тоглолтоо хийхээр боллоо. 1937 онд байгуулагдсан тус чуулга П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд байрлаж хичээллэдэг бөгөөд дэлхийн хамгийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. 

   Энэхүү чуулгын анхны тоглолт 1937 оны 8 дугаар сарын 29-нд Москва хотын “Эрмитаж” театрын тайзнаа болж байжээ. Тус чуулга 1983 оноос өнөөг хүртэл ОХУ төдийгүй дэлхий даяар аялан тоглолтоо тасралтгүй хийсээр ирсэн. 1942 онд анхныхаа аялан тоглолтыг Монгол Улсаас эхлүүлсэн түүхтэй. Тиймдээ ч улсдаа хамгийн олон аяллын тоглолт хийсэн хамтлагаар шалгарч, Оросын Гиннесийн номонд бичигджээ.

Үзсэн: 1097

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна