Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

2019 онд Монголын бүжгийн урлагийн ертөнцөд том нүүдэл болно


Densmaa 2018-04-30 07:04

“Элсэн нүүдэл” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг 2019 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтоод байна.

   Байгаль дэлхийтэй харилцан шүтэлцэн орших үндэстний оюун санааны дархлааг бүжгийн урлагаар дамжуулан олон улсад сурталчлах “Элсэн нүүдэл” олон улсын наадмыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтоод байна.

   Тус олон улсын наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо”, “Pearl dance” компани ажиллаж, наадамд оролцох хүсэлтэй улс орнуудын эхний саналыг хүлээн аваад байгаа бөгөөд ирэх жилийн наадамд 30-аад орныг оролцуулна гэсэн зорилт тавьж бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

    Наадмыг 1 жил гаруйн өмнөөс 4-р сарын 29-ний “олон улсын бүжгийн өдөр” тохиож буй өдрөөр зарлаж байгаа нь олон улсын бүжгийн урлагийн шилдэг мастерууд болон монгол орныг сонирхогчдын оролцох боломжийг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголын соёл, урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон наадам, эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулах, бүжгийн урлагийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зэрэг чухал ач холбогдолтойг зохион байгуулагч талаас мэдээлж байна.

Үзсэн: 1188

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна