Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ


Densmaa 2018-05-01 07:05

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахаар германы 2 иргэн, монголын 3 иргэн Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байна.

   ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Соёлын элч нарын уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдав. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахаар германы 2 иргэн, монголын 3 иргэн Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хуцгацаанд манай уран бүтээлчдийг олон улсын үзэсгэлэн, наадамд оролцуулах, язгуур урлагийн хамтлагийн тоглолтыг тус улсад зохион байгуулах, олон нийтэд сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол Улсыг сурталчилж буй үйл ажиллагааны чиглэл болоод цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө талаар Соёлын элч нар уулзалтын үеэр ярилцав. Түүнчлэн, Герман Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын Соёлын элч нар хоорондоо нягт холбоотой хамтран ажиллах, цаашлаад дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын Соёлын элч нарыг нэгтгэсэн олон нийтийн сүлжээний нэгдсэн платформыг бий болгох зэрэг асуудлаар санал солилцлоо.

Үзсэн: 1091

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна