Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Д.Сүхбаатарын талбайд НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА боллоо


Densmaa 2018-05-28 03:05

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2018 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

   Жил бүр зохион байгуулагддаг номын баяр Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд боллоо. Ном шимтэн уншигчид зохиолчдоос гарын үсэгтэй номыг нь авч, зохиолчидтой уулзах боломжийг энэ баяр олгодог. Иймд төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нийт 100 орчим компани, 70 орчим зохиолч оролцсон байна.  

   Номын баяр хэвлэн нийтлэгчид шинэ  бүтээлүүдээ танилцуулж, хуучны ховор нандин номууд олж авах, энэ салбарт гарч буй шинэ мэдээллийг олон нийтэд хүргэх гүүр болдог. “Нэпко”, “Монсудар, “Болор судар”, “Номын хүрд”, “Тагтаа” зэрэг хэвлэлийн газрууд уншигчдадаа 20-70 хувийн хямдралтай үнээр номоо санал болгож байна.

   “Улс үндэстнийг танья гэвэл хамгийн түрүүнд уран зохиолыг нь харах хэрэгтэй. Үндэсний уран зохиол эх хэлийг баяжуулж, баялаг, уран яруу, утга төгөлдөр байлгадаг гол зүйл. Тусгаар улс үндэстэн өөрийн гэсэн уран зохиолтой, хэл сэтгэлгээтэй түүнийгээ уламжлах уран зохиолтой байх ёстой” гэж орчуулагч Б.Баясгалан ярьсан юм. Номын баярт найман настай балчраас наян настай буурай ном сонирхохоор, худалдан авахаар ирсэн байв. Номын баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн номын өргөөгөөр зочилжээ.

Үзсэн: 1234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна