Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

37,486 үгтэй "Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”-ийг хэвлэхэд бэлэн болжээ


Densmaa 2018-05-30 03:05

Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж иржээ.

   Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

   “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд хоёр жил зкарцуулж,  нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.

   Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад тарааж өгөх юм байна. Түүнчлэн хуучин монгол бичигт шилжих асуудал, үүнтэй холбоотойгоор монгол бичгийн олон улсын стандарт кодчиллын асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.

Үзсэн: 1305

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна