Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “СОЁЛ, УРЛАГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА


Densmaa 2018-06-08 02:06

Ерөнхий сайд монгол бичгийн дархлааг бэхжүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгоход анхаарах, Соёлын яам байгуулахыг Ерөнхий сайдаас хүслээ.

   Монгол Улсын  оюуны дархлааг бэхжүүлэх, түүх, уламжлалт өв соёл, зан заншлаа сэргээн, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд урлаг, соёлын салбарынхан чухал үүрэгтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөний үеэр онцлов.

  Уг зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний нээлтийн үеэр Ерөнхий сайд, “Ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болох, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Тиймээс ч Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм. Манай улсын  оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлаг соёлоо үл тоох, мартах хандлага цухалзаж, хүүхэд залуус гадаадын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автах болжээ. Соёл, урлагийн салбарынхан нийгмийнхээ туг нь болж манлайлан явах эрхэм үүрэгтэй. Тиймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж буй зохиолч, яруу найрагч, судлаач, жүжигчид, хамтлаг дуучид, бүжигчид, зураач, барималч, дархан, гар урчуудыгаа Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.

   Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байв. Мөн Монгол бичгийн дархлааг бэхжүүлэх, бүх нийтийн хэрэглээ болгоход анхаарах, Соёлын яам байгуулахыг Ерөнхий сайдаас хүслээ.

 

Үзсэн: 1260

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна