Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЕВРАЗИЙН СУДЛАЛЫГ ДАЯАРШЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ОРОС, МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ХЭЛЭЛЦЭВ


Densmaa 2018-06-12 03:06

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсаас суугаа Элчин сайд С.В.Чепурной нарын албаны хүмүүс, Орос, Монголын эрдэмтэн судлаачид оролцлоо.

   Евразийн бүс нутгийн улс орнуудын соёл иргэншил, нийгэм, хүмүүнлэгийн салбарт олон өөрчлөлт гарч буйг анхаарч судлах хэрэгтэй байгааг манай улсад болсон “Евразийн соёл иргэншил: Түүх ба өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтэд хэлэлцлээ. ШУА-д болсон олон улсын дээрх бага хуралд Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор К.И.Кобландин, мөн манай улсад суугаа ОХУ, Беларусь улсын элчин сайд нар болон албаны хүмүүс, Орос, Монголын эрдэмтэн судлаачид оролцлоо. Евразийн өнөө үеийг хөндөхөд судалгааны ажлыг сэргээж эрчимжүүлэх шаардлага гарч байгааг бага хуралд оролцсон Монгол, ОХУ-ын эрдэмтэд онцолсон байна. Даяаршлын өнөө цагт тивийн бүс нутгийн улс орнуудад ямар асуудал тулгамдаж байгааг соёл иргэншлийн төлөвшил, үзэл хандлага, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийн хамт гаргаж ирэх хэрэгцээ бий болсныг мөн тэмдэглэжээ. Евразийн судлалын анхны үзэл санааг онолын түвшинд боловсруулж, шинжлэх ухааны эргэлтэд оруулахад Флоровский, Карсавин, Алексеев, Вернадский, Вышеславцев, Трубецкой, Якобсон, Ильин зэрэг Оросын эрдэмтдийн бүтээл голлох үүрэг гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Өнөөдөр эдгээр эрдэмтдийн бүтээлийг сэргээн өргөжүүлж Евразийн судлалын талаарх үзэл хандлага, бүс нутагт хамаарах улс онуудын оюуны сэтгэлгээ зэрэг философи, түүх нийгэм, соёл шашин судлалын аспектад үндэслэн эдгээр улс орны адил талуудын үйл явцад анхаарч  хэлэлцэх нь зүйтэй юм гэдэгт хоёр орны эрдэмтэд санал нэгджээ. Энэ сэдвээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Ариунаа, манай улсад ирсэн ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнгийн орлогч захирал, Төв Ази, Кавказ судлалын тэнхимийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.С.Сыздыкова нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн

Үзсэн: 1177

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна