Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Хичээнгүй сайд”-ын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ


Densmaa 2018-06-18 07:06

Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримтыг дэлгэн тавьжээ.

   Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримт мөн Цэрэндоржийн хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн үзэгч түмний хүртээл болгож байгаа юм. Б.Цэрэндорж нь XX зууны түүхнээ эрдэм ухаан, гавьяа  зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн олон хүмүүний нэг, төрийн хийгээд бичгийн эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан БНМАУ-ын анхны Ерөнхий сайд билээ.  Мөн энэ  өдөр “ Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийнхэн”  номын нээлт боллоо.

Үзсэн: 1250

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна