Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцлоо


Densmaa 2018-06-25 03:06

Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэнэ.

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны консулын ажилтан Азатбек Береналиевтэй уулзаж хоёр улсын соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Уулзалтаар Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр талын хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Кульд энэ оны есдүгээр сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар наадам”-ын талаар мэдээлэл солилцсон байна. 

Үзсэн: 1041

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна