Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН VI НААДАМ БОЛНО


Densmaa 2018-06-26 05:06

2008 оноос хойш зохиогдсон арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам ирэх ням гарагт эхлэх гэж байна. Тус наадамд Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно. Хоёр жил тутам зохион байгуулдаг тус наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, морин хуур сурч, судлаж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 Зургаа хоног үргэлжлэх наадмын хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан болно. Мөн гадны улс орны оролцогчдын тоглолт, олон улсын уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд өөсрдийн улс оронд морин хуурын сургалт, заах арга, зэмсгийн хийц, урын сан,  орчин үеийн хэрэглээний асуудлуудыг хөндөж ярилцана.

 

Үзсэн: 1225

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна