Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-05-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛЫН УРАН НУГАРААЧИД “АВАТАР” ҮЗҮҮЛБЭРЭЭР ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЭВ


Densmaa 2018-06-26 05:06

Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид олон улсын наадамд амжилт үзүүллээ.

   ОХУ-ын  Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорчээ. Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Буриад, Монгол зэрэг орны циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлдөв. Энэ наадамд эх орноо төлөөлөн  Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран бүтээлчид оролцсоноос Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ шилдгийн шилдгээр шалгарч Гран при шагнал хүртлээ. Мөн “Модерн цирк” төвийн нугараачид хоёрдугаар байр эзэлжээ. Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүллээ.

Үзсэн: 1217

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • My brother suggested I may like this blog. Hе waѕ once totally right. This put ᥙp actually mаde mү dɑy. Yoս cann't imagine just һow a lоt time I had spent for this information! Tһanks! Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.сom