Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

ШӨНИЙН МУЗЕЙД ЗАНАБАЗАРЫН ХОСГҮЙ БҮТЭЭЛҮҮДИЙГ ДЭЛГЭНЭ


Densmaa 2018-06-27 03:06

Үзэгч олонд өв соёлоо сурталчлан таниулах өвөрмөц хэлбэр шөнийн музей.

   Чойжинламын сүм музейн хамт олон Монгол Улсын түүх соёлыг дотоод, гадаадын иргэдэд сонирхолтой хэлбэрээр таниулахаар “Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагааг ирэх сарын сарын 04-05-нд зохион байгуулна. Шөнийн музейн үйл ажиллагааг соёлын бүтээлч чанарыг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Чойжинламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ “Музейн орчинд олон сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд санал болгодог нь үзэгч олонд өв соёлоо сурталчлан таниулах өвөрмөц хэлбэр болсон” гэсэн юм.

   Энэхүү арга хэмжээний үеэр түүх, соёлын үнэт өв болох Чойжинламын сүм музейн арвин баялаг сан хөмрөгийг олонд дэлгэх юм. Мөн Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдээр тусгайлан үзэсгэлэн гаргах бөгөөд сонирхолтой байдлаар соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор үзэж, сонирхох боломжтой юм.

   Анх 1997 онд ХБНГУ шөнийн музейг санаачилж байсан бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй музей уг үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

Үзсэн: 1220

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна