Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ТАЙВАНИЙН МУЗЕЙД БУЙ МОНГОЛЫН ТҮҮХИЙН ДУРСГАЛУУДЫГ ДИЖИТАЛ ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


Densmaa 2018-07-03 05:07

13-р зууны үе болон түүнээс хойшхи Монголын түүхийн ховорхон дурсгал сурвалжууд бий.

   Монгол Улсын ШУА, Тайваний Хааны ордон музей хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр тус музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалыг дижитал хэлбэрт оруулан үзэсгэлэн гаргах, каталог болгон хэвлэх боломжтой болж байна.
  Тайваний Хааны ордон музейн дарга Лэн Жөэ Ий хэлэхдээ “Тайваний Үндэсний хааны ордон музейд хадгалагдаж байгаа Монголын  түүхтэй холбоотой тэр дундаа Юань гүрэнтэй холбогдох бичгийн болон эд өлгийн дурсгал олон бий. Одоогоор статистик тоо гараагүй ч Монголын судлаачидтай хамтран  нэгдсэн тоо баримт гаргана. Цаашид Богд хааны ордон музей, Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна” гэсэн юм. Мөн энэ үеэр ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ “Манай ШУА-ийн судлаачид Тайваний Эзэн хааны ордон музейн ном бичиг судрын тасагт ажиллаж, 3 боть каталогийн эхний хоёр ботийг бэлэн болгосон. Энэхүү каталогит Чингис хааны хөргөөс эхлээд Монголын их хаад хатдын зураг, түүхэн дурсгал болон тэр үеийн бичиг баримт, ном судрын сурвалж орно. Ерөнхийдөө 13-р зууны үе болон түүнээс хойшхи Монголын түүхийн ховорхон дурсгал сурвалжууд бий” гэлээ.

   ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс  “Дэлхийд гарсан монгол өв” томоохон хэмжээний цуврал төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслөөр Европын улс орнууд, Петроград, Унгар, Иран, Иракт хадгалагдаж буй түүхэн сурвалжуудыг каталогижуулан ном болгожээ.

Үзсэн: 1423

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна