Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын их хаадын эш хөргүүд Тайваньд байна


Densmaa 2018-07-17 02:07

Тайваны эзэн хааны музей Монголын үндэсний музейтэй хамтран 12-13-р зуунд харьяалагдах үзмэрүүдээр дижитал үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

   Тайванийн эзэн хааны музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбогдох чухал дурсгалуудыг цахимжуулахын зэрэгцээ каталог болгон хэвлэж орны хүртээл болгохоор боллоо.

   Энэ тухай Монгол Улсад ажлын айлчлал хийсэн тус музейн дарга Лин Жэн И сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дээрх мэдээллийг хийсэн бөгөөд Монгол Улсын ШУА-тай хамтран бичгийн дурсгал, соёлын өвийг тайлбаржуулан эмхэтгэх ажлыг энэ намраас эхлүүлэх болсноо мэдэгджээ. Каталог ирэх онд хэвлэгдэх юм байна. Мөн онд Тайванийн Эзэн хааны музей Монголын үндэсний музейтэй хамтран 12-13-р зуунд харьяалагдах үзмэрүүдээр дижитал үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Айлчлалын үеэр Тайванийн Эзэн хааны музей Монгол Улсын ШУА-тай дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус музейд Чингис, Өгөөдэй, Хубилай нарын Монголын их хаад болон хатдын эш хөрөг, эд хэрэглэлээс гадна “Монголын нууц товчоо”, “Их Юань улсын бүрэн хууль”, “Юань улсын газар зүйн нэр томъёоны толь бичиг” зэрэг ховор содон дурсгалууд хадгалагддаг.

Үзсэн: 1346

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна